Эрээнээр дамжин аялах жуулчдын тоо нэмэгдсээр байна

2023-07-28 09:41:00

Сүүлийн үед Эрээний боомтоор дамжин аялж буй Хятад Монголын жуулчид болон жуулчлалын баг нэмэгдсээр байна. Долдугаар сарын 25-ны байдлаар, Эрээний Хилийн шалгалт хорио цээрийн газар  давхацсан тоогоор нийт 636 мянган хүнийг хилээр нэвтрүүлсэн бөгөөд сүүлийн үед өдөрт давхацсан тоогоор 5000 орчим хүн хилээр нэвтэрч, дээд хэмжээ нь 8874-д хүрсэн тухай эх сурвалжид мэдээлжээ.

Монголын жуулчид гол нь Бээжин, Ханжөү, Бэйдайхэ, Чиндао, Хөххот зэрэг газар аялдаг бол Хятадын жуулчид гол нь Улаанбаатарыг зорьдог хэмээн Эрээний Хилийн шалгалт хорио цээрийн газрын жижүүр дарга Нарс танилцуулжээ.

Долдугаар сарын 25-нд Эрээний хилийн хяналт шалгалт хорио цээрийн газрын цагдаа Эрдэнэтунгалаг Монголын хөтөч Нарангоогийн жуулчлалын группийн 86 жуулчдад хилээр нэвтрэх үйлчилгээ үзүүлж байлаа. Тэд Улаанбаатараас мордон Жинин, Хөххот орохоор явж байгаа аж. 

ӨМ-ын Шилийнгол аймгийн Хөвөөт Шар хошууны 10 настай хүүхэд Найраг тун саяхан Улаанбаатарт болсон Хятад Монголын олон улсын хүүхдийн урлагийн наадмын Морин хуурын чуулганы алтан медалийг хүртсэн баярын чимээгээ дуулгалаа. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.