Эдийн засгийн нөхцөлд анализ хийв

2023-07-27 12:04:00

ХКН-ын ТХ-ны Улс төрийн товчоо 7 дугаар сарын 24-нд хуралдаж, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд анализ хийж, оны сүүлийн хагасын эдийн засгийн ажлын талаар байршуулалт тохируулга хийжээ. 

Он гарсаар ХКН-ын удирдлага дор орон нутгууд, яамд, хороод улсын гадаад дотоодын нөхцөл байдал, ерөнхий төлөв байдлыг сайтар нэгдэлтэй төлөвлөж, цар тахлаас сэргийлэх болон эдийн засаг, нийгмийн хөгжлийг улам сайн уялдуулж, эдийн засгийн хөгжлийн ерөнхий чиг хандлагыг тогтвортой байлгаж, бүтэн жилийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтыг биелүүлэхэд нааштай үндэс суурийг тавьсан байна. Өдгөө эдийн засагт шинэ хүндрэл, шинэ сорилтууд нүүрлэж байна. Тухайлбал, дотоодын эрэлт хэрэгцээ дутмагаас зарим аж ахуйн нэгжийн бизнест хүндрэл үүсч, чухал салбарын эрсдэл нэмэгдэж, гадаад орчин ээдрээтэй болж байгааг нэрлэж болно. Гэвч Хятад улсын эдийн засаг маш  уян хатан чанартай, нөөц боломжтой тул урт хугацааны тогтвортой хөгжлийн чиг хандлага өөрчлөгдөхгүй гэж хурлаас цохон тэмдэглэжээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.