Эдийн засгийн байдал хийгээд эдийн засгийн ажилд судлагаа хийв
2023-07-25 11:54:00
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчоо долдугаар сарын 24-нд хуралдаж, өнөөгийн эдийн засгийн чиг хандлагад анализ судлагаа хийж, сүүлийн хагас жилийн эдийн засгийн ажилд байршуулалт хийв. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалав.
Хятад улсын эдийн засаг хөгжлийн асар их уян хатан шинж чанар, боломжтой бөгөөд урт хугацаагаар сайжран хөгжих үндсэн байдал өөрчлөгдөөгүй гэж хурлаас заасан байна.
Хуралд, сүүлийн хагас жилийн эдийн засгийн ажлыг сайтар хийхийн тулд тогтвортойгоор ахиц хийх ажлын ерөнхий талыг баримталж, хөгжлийн шинэ үзэл ойлголтыг бүрэн, оновчтой, бүх талаар хэрэгжүүлэн, эдийн засаг чансаатай хөгжихийг ахиулах хэрэгтэй гэж онцлов.
Дотоодын эрэлт хэрэгцээг идэвхтэй өргөтгөн, орчин үеийн үйлдвэрлэлийн системийн бүтээн байгуулалтыг сайтар урагш ахиулж, өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй байлгахыг цаашид гүнзгийрүүлэн, иргэдийн амьдралыг улам сайтар баталгаажуулах хэрэгтэй гэж хуралд мөн онцолсон байна.
Уртнасан
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.