Хятадын хөнгөн үйлдвэрийн 100 хүчирхэг аж ахуйн нэгжийг зарлалаа
2023-07-24 13:31:00
Энэ сарын 20-ны өдөр Бээжинд Хятадын хөнгөн үйлдвэрийн 100 хүчирхэг аж ахуйн нэгжийн дээд хэмжээний чуулга уулзалт болж, тус салбарын 2022 оны 100 шилдэг ААН-ийн жагсаалтыг нийтэллээ.
Хятадын хөнгөн үйлдвэрийн нэгдсэн холбооноос 2022 оны хөнгөн үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны орлого, нийт ашгийн хэмжээ, үйл ажиллагааны орлогын цэвэр ашгийн хэмжээ, татварын ашиг хийгээд эзлэх хувь, судалгаа шинжилгээний хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны орлогын өсөлтийн хурд зэрэг үзүүлэлтээр статистик гаргаж, эцэст нь 2022 оны Хятадын хөнгөн үйлдвэрийн 100 хүчирхэг аж ахуйн нэгжийг шалгаруулжээ. Үндэсний хэмжээний 24 муж, хот, өөртөө засах орныг хамарсан гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, хүнсний үйлдвэрлэл, дарс, цаас үйлдвэрлэх зэрэг хөнгөн аж үйлдвэрийн 41 салбар шалгарснаас, 8 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны орлого 100 тэрбум юаниас давсан байна.
Орлого ашгийн хувьд, 2022 онд хөнгөн үйлдвэрийн 100 хүчирхэг аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны орлого 3.6 их наяд юаньд хүрч, нийт хөнгөн аж үйлдвэрийн 14.8 хувийг эзэлсэн бол нийт ашиг нь 343.6 тэрбум юань болж, хөнгөн үйлдвэрийн 22.5 хувийг эзэлж байна. Хөнгөн аж үйлдвэрийн 100 хүчирхэг аж ахуйн нэгжийн ашиг орлого 9.5 хувьд хүрчээ. Шинжлэх ухааны судалгаа, инновацийн хувьд, 100 хүчирхэг аж ахуйн нэгжийн судалгаа, хөгжлийн хөрөнгө оруулалтын эрч хүч өмнөх оны 2.8-2.82 хувь хүртэл дээшилсэн байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.