Таван байршилд 19,648 хэрэглэгчийн цахилгааныг хүчдэлээс салгасан хэвээр байна
2023-07-07 08:14:00
Нийслэлийн таван дүүргийн хэмжээнд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 499 дэд өртөөнд холбогдсон 19,648 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгаан хүчдэлээс таслаад байна.
Цахилгаан тасалсан байршлууд:
1. ЧД, СБД-ийн Зуслангийн чиглэл, Ундраа, Хандгайт, Санзай, Хуурай мухар, Гүнт, Шадивлингийн зарим, Салхитын зарим хэсгээр
2. БЗД-ийн 43-р хороо Натур, С-Оутлетс, 10, 23-р хороо Улиастай голын ай сав дагуу, 34-р хороо Шархад, Эрдэнэтолгой орчмоор
3. СБД-ийн 1-р хороо Үндэсний соёл амралтын хүрээлэн, Тээврийн цагдаагийн газар, Коёото 32-35-р байр орчмоор
4. ХУД-ийн 3-р хороо Гэрэлт өргөө хотхон, Дэлгэрэх хотхон, 4-р хороо Ирээдүй хороолол орчмоор
5. СХД-ийн 9-р хороо Малчины гудамжнууд, 26-р хороо Баянбулагийн гудамжнууд орчмоор
Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 7 дугаар сарын 5-7-ны 00:00 цагийн хооронд нийт 1,093 дэд өртөө, 52,029 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлэн цахилгаан хүчдэлээс тасалж, 594 дэд өртөө, 32,381 хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчинд холбосон байна.
УБЦТС ТӨХК нь нийслэлд үер усны гамшиг нүүрлэсэнтэй холбогдуулан үйл ажиллагаагаа гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн 24 цагаар ажиллаж байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.