“МИАТ” ТӨХК орон нутагт нислэг үйлдэж эхэллээ
2023-06-30 15:18:00
“МИАТ” ТӨХК 2008 онд орон нутгийн нислэгийг зогсоосон. Тэгвэл Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан орон нутгийн нислэгээ дахин сэргээж, өнөөдөр Ховд аймаг руу эхний нислэгээ үйлдлээ. Маргаашнаас 9 аймгийн чиглэлд шууд нислэг үйлдэх юм.
Тус компанийн орон нутгийн нислэгийн үнэ бусад авиа компаниудаас 2-2.5 дахин бага буюу ашиг авахгүй, алдагдал гаргахгүй байхаар ажиллана гэдгийг албаныхан онцлов.
”МИАТ” ТӨХК орон нутгийн чиглэлд нислэг үйлддэг болсноор жуулчид Мөрөн, Ховд, Улиастай, Улаангом, Даланзадгад гэх мэт аялал жуулчлалын гол бүс нутгууд руу тав тухтай, түргэн шуурхай аялах боломж бүрдэж байна.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.