Говь-Алтай аймагт тарваган тахлын батлагдсан тохиолдол бүртгэгджээ
2023-06-30 10:30:00
Говь-Алтай аймгийн Бугат суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч, зургаадугаар сарын 27-ноос аймгийн төвөөс гарах хөдөлгөөн, Бугат сумд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, орох, гарах хөдөлгөөнийг тус тус зургаан хоногоор зогсоогоод байсан юм.
Тэгвэл Говь-Алтай аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол лабораторийн PCR шинжилгээний дүнгээр эерэг гарч, онош батлагджээ. Голомтод халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.
Нэгдүгээр хавьтлуудаас тарваган тахлын эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй, эмчийн бүрэн хяналтад орсон. Эцсийн халдваргүйжүүлэлтийг нийт 680 м.кв талбайд хийсэн байна.
Эрсдэлт бүлгийн иргэдэд мэдээлэл сурталчилгааны ажлыг эрчимжүүлж, аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрээр хөл хорионы дэглэм үргэлжилж байгаа талаар Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.