Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд 996 тэрбум төгрөг зарцуулна

2023-06-08 13:51:00

Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Х.Булгантуяа 2023 оны улсын төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа.

Нийт 1.8 их наяд төгрөгийн төсвийн тодотгол хийнэ. Үүний 50 хувь буюу 996 тэрбум төгрөг нь төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд зарцуулагдах юм байна. 

Харин ахмад настны тэтгэврийг нэмэхэд 396 тэрбум, хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох, мөн өнгөрсөн хугацааныхыг нь нөхөн олгоход нийт 167 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэжээ. 

Үүнээс гадна түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсний 187 тэрбум төгрөгийг энэ жилийн улсын төсвөөс нийслэлийн төсөвт хуваарилжээ. Халамжийн тэтгэмжид 89.3 тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон байна. 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.