Д.Амарбаясгалан: Авто зам засварын төрийн өмчит 20 компанийг нэг болгон нэгтгэж, хувьцаа гаргана
2023-06-07 15:02:00
Төрийн өмчит компаниудыг нээлттэй болгох ажил эхэлсэн талаар ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалан өхнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр "21 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа авто зам засвар, арчлалт(АЗЗА)-ын 20 компанийг нэгтгэх шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гарлаа. Ийнхүү тус бүрдээ 1.5 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй 20 авто зам засвар, арчлалтын компанийг нэгтгэж, нийт 38 тэрбум төгрөгийн үнэлгээтэй компани болгон өөрчлөн байгуулж байна. Ийнхүү нэгтгэсний дараа олон нийтэд хувьцаа гаргах шийдвэр гарсан" гэж мэдэгдэв.
Компаниудыг нэгтгэснээр:
- Энэ чиглэлийн бизнес эрхэлж байгаа хүмүүс энэ компанид хөрөнгө оруулах сонирхлыг татах боломж бүрдэнэ
- Компанийн засаглалыг сайжруулж, үр ашигтай ажиллах нөхцөл бүрдэх давуу талтай юм.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.