Онц их хурал хүчинтэй эсэх нь маргаантай буй АН-ынхан дотоод асуудлаа шийдэж, нэгдэж чадах уу...

2021-11-04 16:37:00

Ардчилсан нам маргааш буюу 11 дүгээр сарын 5-нд намын Онц Их хурлыг хийхээр зарласан. Гэвч намын  гишүүд дотооддоо дахин хуваагдаж, их хурлаа хийнэ, хийхгүй гэсэн эсрэг тэсрэг байр суурьтай хэвээр байна.

Тодруулбал, О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ынхан Онц их хурлаа зарлан, орон нутгаас намын гишүүд нь хуралдаа оролцохоор ирж байгаа талаар мэдээлсэн. Гэвч М.Тулгат тэргүүтэй С.Эрдэнийн талын АН-ынхан дүрмийн бус учраас Онц их хурал хүчингүй хэмээн оролцохгүй гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. Ардчилсан бол нам Монголын ууган улс төрийн нам. Харамсалтай нь өнөөдөр намын гишүүд нь хоёр хуваагдаж, нэгдэж чадахгүй нөхцөл байдалд хүрчихээд байгаа юм.

Дөнгөж саяхан нөхөн сонгуулийн өмнө хоорондоо эвлэлдэн нэгдэж буйгаа олон нийтэд зарлан, УИХ-д ч хүчтэй сөрөг хүчин байх болно гэдгээ мэдэгдэж байсан. Гэвч намын Онц их хурлаа зарлахад дахин дотоод хагарал нь хурцдаж эхэллээ. Үүгээр ч зогсохгүй намын маргааны гол буруутан нь Ц.Туваан хэмээн М.Тулгат тэргүүтэй ардчилсан намынхан түүнийг шалгуулахаар АТГ-т хандлаа. Өмнө нь намын тамга тэмдэгний маргаантай асуудал яригдаж байхад Улсын дээд шүүхээс дотооддоо асуудлаа шийд гэдгийг мэдээлж байсан. Гэвч хоорондоо нэгдэж чадахгүй байгаа АН-ынхан тодорхой албаны ёсны даргаа сонгож, асуудлаа шийдээгүй байж нэгнийгээ намын гишүүн, УИХ дахь бүлгийн гишүүнээс хасав.

Энэ мэтчилэн нэгдэнэ гэх нэрийн дор хуваагдал  нь хурцадсаар байгаа Ардчилсан намынхан эвлэлдэж чадах нь юу л бол...


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.