Маргааш УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар гишүүдийн 126 болгох эсэхийг хэлэлцэнэ

2023-05-29 14:36:00

Хаврын чуулганаар хэлэлцэж байгаа асуудлаас олны анхаарлыг татаад байгаа асуудал бол УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал.

Тавдугаар сарын 17-нд УИХ-д суудалтай намуудын төлөөлөл Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн хүрээнд зөвшилцөлд хүрсэн гэдгээ мэдэгдэж, УИХ-ын гишүүдийг тоог 126 байх нь зүйтэй гэж үзсэн.

Өөрөөр хэлбэл, тойргоор буюу мажоритароор сонгогдох нь 76, хувь тэнцүүлсэн буюу пропорционалиар сонгогдох нь 50 гишүүн байх нь зүйтэй гэдэг дээр гурван нам зөвшилцөлд хүрсэн юм. Ингээд өнгөрөгч долоо хоногт гишүүд тойрогтоо ажиллажээ.

Иргэдийн хувьд УИХ-ын гишүүдийн тоо 126 байна гэдэг их тоо гэдгийг хэлсэн байна.

Маргааш УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана. Хурлаар УИХ-ын гишүүдийн тоо хэд байхыг хэлэлцэж албан ёсны шийдвэр гаргах юм. Үүний дараа УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөнө.

Хэрэв 126 гэдэг тоон дээр санал нэгдэхгүй бол ахиад тоо гаргаад чуулганаар хэлэлцэж болно гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлжээ.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.