Долоон настай охиныг хөнөөж, цогцсыг нь нүхэн жорлонд хаясан этгээдийг баривчилжээ

2023-05-29 10:51:00

Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны “Зүүн наран”-гийн 10 дугаар гудамжинд бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг өчигдөр 11:18 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Б /8 настай, эмэгтэй/ нь нэг метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж нас барсан тул цогцсыг тус дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн гаргасан байна.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Манай  00-д  5-6  орчим  насны нүцгэн бололтой хүүхэд алаад хийчихсэн байна” гэсэн мэдээлэл тавдугаар сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу шалгахад долоон настай эмэгтэй хүүхдийг 21 настай эрэгтэй хүчирхийлж, улмаар амь насыг нь хохироогоод айлын жорлонд хийж, хэргийн газрыг орхин зугтаасныг цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, тухайн этгээдийг баривчлан цагдан хорьж, шалгалтын ажиллагааг явуулж байна” гэв. 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.