Хийлдэг гулсуур салхинд хийсэж, тоглож байсан 10 хүүхэд гэмтэж, хоёр хүүхэд ухаангүй байна

2023-05-29 08:50:00

Өнгөрсөн бямба гарагт Баян-Өлгий аймагт хийлдэг гулсуур салхинд хийсэж, тоглож байсан хүүхдүүд гэмтэж бэртсэн талаар  тус аймгийн “Дербес” телевиз мэдээлжээ.

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газраас "Тавдугаар сарын 27-ны өдрийн 15:00 цагт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төв талбайд хийлдэг гулсуур салхинд хийсэж, тоглож байсан 15 хүүхдээс 12 хүүхэд бэртэж, гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс хоёр хүүхэд хүнд, ухаан ороогүй сэхээний тасагт байна" хэмээн мэдээллээ. 

 

 

 

 

 

Гудамж, талбайд хийлдэг тоглоом ажиллуулдаг ААН, байгууллага, иргэн хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг анхаарууллаа. Эцэг эх, асран хамгаалагчид мөн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөв.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.