Зургаадугаар сарын 1-нд болох хүүхдүүдэд зориулсан үзвэр, тоглолт, өдөрлөгийн хөтөлбөрүүд
2023-05-29 08:35:00
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ирэх пүрэв гарагт тохиож байна. Энэ өдөр хүүхдэд зориулсан олон арга хэмжээ зохион байгуулагддаг. Тэгвэл зургаадугаар сарын 1-ний 11:00 цагт төв талбайд "Монгол хүүхдүүд 2023" нэгдсэн үйл ажиллагаа болох юм байна.
Нийслэлийн соёл урлагийн газраасүйл ажиллагааны хөтөлбөрийг гаргажээ. Үйл ажиллагаа 20 цаг хүртэл үргэлжлэх юм. та бүхэнд үйл ажиллагааны хөтөлбөрийг дэлгэрэнгүй хүргэе.
Мөн Соёлын төв өргөөнд "Хөгжлийн харандаа" үзэсгэлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Улсын хүүхэлдэйн театрт хүүхдийн жүжиг, Монголын хүүхдийн ордонд "Хүүхдийн ертөнц" фестивалийг зохион байгуулах юм байна.
Үүнээс гадна нийслэлийн найман дүүрэгт хүүхдэд зориулсан үйл ажиллагааг тус бүр зохион байгуулахаар болжээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.