Омикроны дэд хувилбар дахин тархаж байгааг анхааруулж байна
2023-05-11 09:32:00
Ковид-19-ын омикроны дэд хувилбар дахин тархаж байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж байна.
Улсын хэмжээнд долоон хоногт Covid-19-ийн 2-3 тохиолдол бүртгэгдэж байна. Иймд цаашид улсаас ПГУ шинжилгээг хийхгүй гэдгийг мэдэгдсэн. Гэхдээ ханиад томуугийн тархалттай зэрэгцээд иргэд амны хаалт хэрэглэхээ больж, халдвар хамгаалалтын дэглэм баримтлах нь багассан учир дахин дэгдэлт үүсч байгааг эмч нар анхааруулсан. Иймд иргэд олон нийтийн газраас явахдаа амны хаалт заавал зүүх, гараа тогтмол ариутгахыг зөвлөж байна. Тэр дундаа бага насны хүүхдэдээ амны хаалт тогтмол зүүлгэхийг анхаарууллаа.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.