Цахилгаан шат гацаж, нэг эмэгтэй гурван сартай хүүхдийн хамт түгжигджээ
2023-05-10 09:02:00
Цахилгаан шатанд бага насны хүүхэдтэйгээ явж байсан хүн түгжигдсэнийг аврах ангийн алба хаагчид гаргажээ.
Энэ талаар ОБЕГ-аас өгсөн мэдээллээр, Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, цахилгаан шат гацаж дотор нь бага насны хүүхэдтэй хүн түгжигдсэн тухай дуудлагыг өчигдөр 18:09 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход цахилгаан шат гацаж, дотор нь 34 настай эмэгтэй гурван сартай охинтойгоо хамт түгжигдэж байсныг цахилгаан шат хариуцсан засварчинтай хамтран 30 минут ажиллан хаалгыг онгойлгож, гаргасан байна.
Хотын стандартын лифтэнд тавигдах шаардлагад лифт эзэмшигч нь түүний ажиллагаанд хяналт тавьж, засвар, үйлчилгээг тогтмол хийх зохион байгуулалтын арга хэмжээ авах замаар лифтний бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангаж, засвар техник үйлчилгээ болон магадлалыг цаг хугацаанд нь тогтмол хийлгэх, мэргэжлийн ажилчин ажиллуулна хэмээн заасан байдаг. Иймд стандартаа мөрдөж ажиллах нь чухал гэдгийг дээрх явдал харуулж байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.