Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-д өнөөдөр өргөн барина

2023-05-03 09:43:00

Үндсэн Хуулийн Нэмэлт Өөрчлөлтийн төслийг өчигдөр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл хэлэлцэн дэмжсэн байна. Мөн Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг төслийг хэлэлцэн дэмжсэнээр УИХ-д өнөөдөр өргөн барих юм. 

ҮХНӨ-өөр Улсын Их Хурлын гишүүдийн тоог нэмэх эсэх, өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт "Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна" гэх заалтыг өөрчилж, "УИХ-ын гишүүдийн 76-г мажоритар, 76-г пропорционал аргаар сонгоно" гэж хуулийн төсөлд тусгажээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.