С.Ганбаатар: Улстөрчид Эрүүл мэндийн даатгалын сангаас 30 жилийн хугацаанд мөнгө хулгайлсан
2023-04-21 11:28:00
УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Үүнтэй холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийлж байгаа юм.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Эрүүл мэндийн даатгалын сан жилдээ 1.4 их наядын орлого, зарлагатай. Энэ нь улсын төсвийн таван хувийг эзэлж байна. Үүнийг ард түмний төлсөн мөнгө гэж ойлгох хэрэгтэй. Гэтэл өнгөрсөн 30 жилийн хугацаанд энэ мөнгийг улстөрчид хулгай хийсэн. Улстөрчид сонгууль дөхөөд ирэхээр "Эрүүл Монгол хүүхэд", "Эрүүл Монгол хүн" гээд янз бүрийн хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлнэ. "UB Palace"-д болж байгаа хандивын тоглолт гэдэг чинь ЭМД-ын сангаас улстөрчид хулгай хийсэн гэсэн үг. Яагаад хүмүүс даатгал төлөх дургүй байгаа вэ гэвэл төлсөн хэр нь хашаа байшингаа зарах дээр тулж байна" гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.