Түгжрэл бууруулахын тулд нэг чиглэлд нэг автомашинаар зорчих зөвлөмж хүргүүлжээ
2023-04-14 09:14:00
Түгжрэлийг бууруулахад иргэн, аж ахуйн нэгж, яам, агентлаг, төрийн өмчит аж ахуйн нэгжийн оролцоог хангах зорилгоор Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос ЗӨВЛӨМЖ гаргалаа.
Худалдаа аж үйлдвэрийн танхим, нийслэлийн дүүргүүд тамгын газраараа дамжуулан өнөөдрийн байдлаар 3500 аж ахуйн нэгж, компани руу зөвлөмжөө явуулснаас 3200 орчимд нь хүрч, бэлтгэл зохион байгуулалтад оржээ.
Нийслэл Улаанбаатар хотын төвийн дүүргүүд авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн автомашингүй гудамж, явган болон унадаг дугуйн замыг нэмэгдүүлэх зэрэг төсөл, арга хэмжээг харьяа нутаг дэвсгэртээ өөрийн хөрөнгө, нөөц боломжид тулгуурлан хэрэгжүүлэх, иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллах зэрэг санаачилгууд уг зөвлөмжид тусжээ. Тухайлбал:
- Долоо хоногийн нэг өдөр зайнаас болон цахимаар ажиллах боломжоор хангах
- Ажилтны албан тушаалыг бууруулахгүйгээр гэрт ойр харьяа газарт шилжүүлэн томилох
- "Цаг товлож, цахимаар уулзъя"арга хэмжээг зохион байгуулж хэвших
- "Нэг чиглэлээс нэг автомашинаар" буюу машин хуваалцах үйлчилгээг нэвтрүүлэх
- Нийтийн тээврийн үйлчилгээг дэмжих зорилгоор унааны хөнгөлөлтийг картаар олгох зэрэг зөвлөмжийг баталсан байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.