Чөлөөт бөхийн ААШТ-ээс П.Орхон мөнгө, Э.Даваанасан, Б.Болортуяа нар хүрэл медаль хүртлээ

2023-04-13 11:04:00

Чөлөөт бөхийн Азийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ААШТ) Казахстан улсын нийслэл Астана хотод энэ сарын 9-14-нд болж байна. 

Тус тэмцээний эмэгтэйчүүдийн таван жингийн барилдаан өчигдөр орой болж өндөрлөлөө. 

Манай улсын шигшээ багийн гурван тамирчин медалийн төлөө барилдав. Үүнд

  • 53 килограммын жинд гавьяат тамирчин Б.Болортуяа Тайвань улсын тамирчин Мэн Шуан Сиг 10:0 харьцаатайгаар цэвэр ялж хүрэл медаль
  • 62 килограммын жинд дэлхийн аварга П.Орхон Киргизстан улсын тамирчин Айсулуу Тыныбековад 5:9-өөр ялагдаж мөнгөн медаль, 
  • 72 килограммын жинд ОУХМ Э.Даваанасан Тайвань улсын тамирчин Пен Цен Хуныг 11:0 харьцаатайгаар цэвэр ялж хүрэл медалийг тус хүртлээ. 

Ийнхүү эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид нийт 10 жингээс дөрвөн медаль авч багийн дүнгээр 14 улсаас зургаад жагсаж байна. 

Эрэгтэй шигшээ багийн тамирчдын барилдаан өнөөдрөөс эхэлнэ. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.