Байгалийн гаралтай сувд яагаад өндөр үнэтэй байдаг вэ?
2023-04-11 08:32:00
Цэнгэг усны сувд дээд тал нь 10 мянган ам.долларын үнэ хүрдэг аж. Үнэхээр ч эртнээс нааш сувд нь тансаг хэрэглээний дээд цэг нь байсаар ирсэн билээ. Үүний цаад учир нь юу юм бол?
Үнэт эдлэлд ашигладаг сувд нь далайн болон голын хясааны дотор үүсдэг. Бараг дэлхийн өнцөг булан бүрд сувд үүсгэдэг хясаа бий. Гэхдээ далайн сувд нь хамаагүй том бөгөөд үнэ нь хамаагүй өндөр байдаг байна.
Сувд гэдэг нь үнэн хэрэгтээ хясааны биед нэвчсэн хаягдал юм. Хаягдал гэдэг нь араг ясны хэлтэрхий, элсний ширхэг эсвэл сувдын биед үүссэн шимэгч организм зэрэг багтана. Тэрхүү “найрлага”-аас шалтгаалан сувдын өнгө өөрчлөгдөж болно. Хамгийн түгээмэл нь цагаан байдаг бол бор, ногоон, хар, тэр ч байтугай цэнхэр өнгийн сувд бий. Сонирхолтой нь сувдны өнгөнөөс хамаарч үнэ нь өөрчлөгддөг байна.
Эртний үеэс дундад зууны сүүл үе хүртэлх сувд нь хамгийн үнэтэй чулуу байв. Өнөөдөр сувд тариалах технологи, хиймэл сувд гаргаж авах арга олноороо гарч ирсэн бөгөөд үүний ачаар тус чулууны үнэ буурсан байна. Гэсэн хэдий ч сувдын орчин үеийн зах зээлийн үнэ хэт өндөрт тооцогдоно. Тиймээс хүмүүсийн хувьд сувд нь тансаг хэрэглээ хэвээр байгаа юм.
Үнэт чулуунууд дотроос сувд бол нарийн боловсруулалт шаарддаггүй цорын ганц чулуу юм. Гэхдээ сувд бүр өндөр үнэ хүрдэггүй. Оюу, ягаан, хүрэн, шар, цэнхэр гэх мэтийн өнгөтэй сувд илүү өндөр үнэ хүрдэг. Мэдээжийн хэрэг, сувд нь өөгүй, гялалзсан байх тусам илүү өндөр үнэтэй болдог.
Тариалангийн талбай, гол мөрөн гэх мэт цэнгэг усанд ургасан сувд хэдэн зуугаас хэдэн мянган ам.долларын үнээр зарагддаг. Харин далайн эрэг дээрээс олдсон байгалийн сувд хэд дахин илүү үнэтэй байдаг. Үнэт эдлэлийн цехүүд итгэмжлэгдсэн ханган нийлүүлэгчидтэй хамтран ажиллахыг хичээдэг бөгөөд энэ нь хууран мэхлэлтийг бууруулах зорилготой байдаг.
Дэлхий дээрх хамгийн үнэтэй сувд нь “Аллахын толгой” болон "Пуэрто" нар юм. “Аллахын толгой” нь дугуй хэмжээтэй биш ч гэсэн 6.37 кг жинтэй учраас 40 орчим сая ам.долларын үнэтэй аж. Харин "Пуэрто" нь 34 кг жинтэй бөгөөд энэ сувдын үнэ 100 сая ам.доллар хүрсэн байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.