Лифтэнд зодуулсан хохирогчийн гэмтлийн зэргийг тогтооно
2023-04-10 09:33:00
Өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим хуудаст лифтэнд олуулаа суулаа гэх шаардлага тавьсан эмэгтэйг бүлэглэн зодсон хэргийн бичлэг тавигдсан. Энэ талаарх бичлэг гарсны дараа цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай эхлүүлж, буруутай этгээдүүдийг олж тогтоосон байна. Одоогоор тус хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа бөгөөд гэм буруу, хариуцлагын асуудал яригдаж эхлээгүй гэлээ.
Цагдаагийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр "Хохирогчийн гэмтлийн зэргийг тодорхойлуулахаар шинжээч эмчийг томилсон. Дөрөвдүгээр сарын 8-ны 10:36 цагт лифтэнд олуулаа суулаа гэх шаардлага тавьсаны төлөө зодууллаа гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу шалгахад Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хороо Залуус хорооллын байрны оршин суугч иргэн У нь охидод лифтэнд олуулаа суулаа гэх шаардлага тавихад дөрвөн охин бүлэглэж биед нь халдсан. улмаар зугтсан болохыг тогтоож тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна" гэв.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.