Д.Мөнх-Эрдэнийг шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна
2023-04-06 09:02:00
Хөххотын консул асан Д.Мөнх-Эрдэнэд холбогдох шүүх хурал нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 04-ний өдөр эхэлсэн.
Д.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.4 дүгээр зүйлийн 1, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Яллагдагчийн зүгээс өмгөөлөгч Л.Баттогтохын хувьд яллагдагчаар татагдсан зарим үндэслэлийг өмгөөлөх боломжгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх, өмгөөлөгч нэмж авах зэрэг хүсэлтийг тавьж байгаа.
Д.Мөнх-Эрдэнийг шүүр хурал хоёр дахь өдрөө хаалттай байдлаар үргэлжилсэн. Харин өнөөдөр /2023.04.06/ 09.00 цагаас эхлэх юм байна.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.