Д.Мөнх-Эрдэнийг шүүх хуралд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, АН-ын дэд дарга Д.Ганбаяр нар ажиглагчаар оролцож байна

2023-04-04 10:44:00

Иргэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох "Гэм буруугийн" шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.

Түүнчлэн

  • УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга асан Б.Эрдэнэбаяр,
  • БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Д.Батмөнх,
  • Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Пүрэвжав,
  • "Монгол Глобал" ХХК-ийн захирал Б.Ганбаяр нар яллагдагчаар татагджээ.

Шүүх хуралд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, АН-ын дэд дарга Д.Ганбаяр нар ажиглагчаар оролцож байна.

Прокуророос иргэн Д.Мөнх-Эрдэнэд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.