"Тэди" төвд хүн нас барсан шалтгааныг тодруулахаар шинжээч томилжээ

2023-04-04 10:31:00

Цагдаагийн байгууллагад энэ сарын 3-ны 16:10 цагт Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах "Тэди" төвд "Хүн ухаан алдаж унаад амьсгалахгүй байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага мэдээллийн дагуу шалгахад 40 настай, эрэгтэй "А" нь гар утас үзэж байгаад татаж, ухаан алдан унасан байна. Худалдагч зүрхэн тус газарт нь тасралтгүй иллэг хийсэн ч түргэний эмч ирэхэд нас барсан байжээ. 

Уг асуудлын шалтгаан, нөхцөлийг тодруулахаар шинжээч эмчийг оролцуулан шалгахад амь хохирогч нь 2020 онд цус харваж группт гарсан, байнгын даралт өндөртэй байсан гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.