Голд цөмөрсөн автомашиныг татан гаргажээ
2023-04-03 10:34:00
Хөвсгөл аймгийн Галт сумын нутаг аймгийн төвөөс урагш 130км-т, сумын төвөөс зүүн зүгт 60 км-т орших Зүрх багийн нутаг Дээд гарам хэмээх газарт Идэрийн голын мөс цөмөрч суудлын автомашин суусан байна. Энэ ослын дуудлага өнгөрсөн баасан гараг буюу гуравдугаар сарын 31-ний 17:40 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, автомашиныг татан гаргасан байна.
Он гарсаар бүртгэгдсэн гол, нуурын мөсөнд цөмөрсөн 14 дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 21 иргэний амийг аварч, 10 тээврийн хэрэгслийг татан гаргаад байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.