Оюутан цэрэгт орон нутгийн суралцагчдыг хамруулахаар нэмэлт бүртгэл явагдаж байна

2023-03-31 12:49:00

“Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах суралцагчийн тоог энэ жил 1,500 болгох шийдвэр гарсан. 

“Оюутан-цэрэг” сургалтын бүртгэлийг “Е-Мongolia”-аар явуулж байгаа юм. Гуравдугаар сарын 6-17-ны өдрүүдэд цахим бүртгэлийг явуулсан бөгөөд нийслэл дэх их, дээд сургуулиудын 1,000 гаруй оюутан бүртгүүлжээ. Оюутан, суралцагчдын нас, сургууль, дамжаа, сурлагын голч дүнгийн мэдээллийг Боловсролын ерөнхий газар, Боловсролын мэдээлэл, технологийн төвөөр баталгаажуулах, баталгаажсан оюутан, суралцагчийн мэдээллийг цахим бүртгэлээс авч сонгон шалгаруулалт хийнэ.

Хөтөлбөрт зөвхөн нийслэл хотын оюутан залуус хамрагддаг байсан бол Батлан хамгаалахын сайдын хувьд шийдвэр гаргаж, орон нутаг дахь буюу бүх аймаг дахь их, дээд сургууль, коллежийн оюутан, МСҮТ-ийн суралцагчийг хамруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Энэ жилээс эхлэн 1,500 оюутан "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамруулах шийдвэрийн дагуу “Е-Мongolia”-д хүсэлт гарган нэмэлт бүртгэлийг гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлүүлсэн. Эцэг эх, асран хамгаалагч, оюутан залуусыг бүртгэлд идэвхтэй хамрагдахыг хүсэж байна хэмээн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэллээ. 

Боловсролын мэдээллийн, технологийн төвийн мэдээллээр зөвхөн нийслэл дэх их, дээд сургуулиудад нэгдүгээр дамжааны 8,247 эрэгтэй оюутан суралцаж байгаа бөгөөд үүнээс “Оюутан-цэрэг” сургалтын шаардлага хангаж байгаа (сурлагын голч нь 2.8-аас дээш) 4,887 оюутан байгааг мэдээллээ.

Оюутан цэрэг хөтөлбөр 2020, 2021 онуудад дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас завсардсан бөгөөд 2022 онд нийслэл дэх их, дээд сургуулийн 451 оюутан, коллеж, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдыг хамруулжээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.