АТГ-т шалгагдаж буй НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийг ажлаас нь чөлөөлжээ

2023-03-20 17:15:00

НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийг ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг чөлөөлөх Төрийн албаны зөвлөлийн шийдвэр гарсан байна. 

Учир нь тэрбээр Цар тахлын хуулийн хүрээнд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон дарга нарын нэг бөгөөд хуулийн үйлчлэл дууссан учир чөлөөлөгдөх ёстой юм. Үүнээс гадна түүнийг АТГ дээр шалгагдаж буй учир ажлаас нь чөлөөлөх шалтгаан болжээ. 

Түүнийг цар тахлын үед ЭМДС-аас өөрийн хамаарал бүхий "Шинонмед" эмнэлэгт давуу байдал олгож, ор дэлгээн гэх төлбөрт 3,1 тэрбум төгрөгийг шилжүүлсэн, НЭМГ-ын өмч буюу асар үнэтэй тоног төхөөрөмжийг өөрийн хамаарал бүхий эмнэлэгтээ шилжүүлж авсан гэх мэдээллүүд бий. Түүнээс гадна НЭМГ-ын 30 орчим ажилтныг хууль бусаар халж, сольсон, зарим дүүргийн ЭМТ-ийн дарга нарыг хууль бусаар томилсон гэх мэт олон мэдээлэл байдаг юм. Түүний дээрх асуудлуудыг АТГ-аас шалгаж эхэлжээ. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.