Дарханы замыг хоёр эгнээтэй болгоход ЕСБХБ-наас 20 сая ам.доллар олгохоор болжээ

2023-03-20 15:10:00

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкнаас “Улаанбаатар хотын дулааны сүлжээ төсөл”-д 4.5 сая еврогийн, “Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал төсөл”-ийн 6.26 сая еврогийн буцалтгүй тусламж үзүүлэхээр гэрээг баталжээ.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Улаанбаатар хотын дулааны шугамыг шинэчлэх төслийн гэрээг баталлаа. Ингэснээр 30-40 жил засвар хийгээгүй ил байдаг дулааны шугамуудыг газар доогуур хийнэ. Ингэснээр дулааны алдагдлыг бууруулах юм. Улаанбаатарын аваарын байдалд буй эрчим хүчний систем бүрэн шинэчлэгдэнэ. Үүнээс гадна ухаалаг тоолуурын систем рүү шилжүүлэх ажил амжилттай үргэлжилж байна гэсэн үг. Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдлыг сайжруулахад буцалтгүй тусламж олгох гэрээг баталлаа. Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг хоёр эгнээтэй болгоход Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас нэмэлт санхүүжилт олгохоор боллоо. Уг замыг даацын зам болгоход 20 сая ам.долларыг шийдэж байна" гэлээ. 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.