30 мянган төгрөгний бензин хийлгүүлсэн цагдаа шүүхээс 10 сая төгрөгийн торгуулийн ял авчээ
2023-03-17 15:51:00
Ховд аймгийн Дарви сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байсан цагдаагийн дэд ахлагч Т.Адьяатамир албан үүргээ гүйцэтгэж байхдаа “Суварга хайрхан” гэх дэлгүүр хориглосон өдөр архи согтууруулах ундаа зарж байсан зөрчлийг илрүүлжээ. Улмаар тэрбээр хоёр өдрийн дараа торгуулийн хуудас бичиж өгөхөөр тухайн дэлгүүрийн эзэн Х-тэй уулзсан байна.
Дэлгүүрийн эзэн Х нь цагдаагийн алба хаагч Т.Адьяатамирт бэлнээр 50.000 төгрөг өгөөд, мөн 30.000 төгрөгний бензин хийж өгөхийг санал болгож, тэд хамтдаа ШТС-руу хамт явжээ. Энэ үед дэлгүүрийн эзэн гар утсаараа нууцаар зураг авч, “Цагдаа надаас авилга авсан” хэмээж түүнийг цагдаад өгчээ.
Тус асуудлыг хууль хяналтын байгууллагаас шалгаж үзээд цагдаад 10 сая төгрөгний торгууль оногдуулж, төрийн албанд 3 жил ажиллахыг хориглосон байна.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.