Д.Тогтохсүрэн: Монгол ёсоор ахмадуудад хүндэтгэл үзүүлж 20,000 төгрөг өгсөн.

2023-03-16 13:58:00

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн иргэдэд мөнгө тараасан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Үүнтэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Уржигдар Өвөрхангай аймгийн Хархорин суманд буюу тойрогтоо ажилласан. Уулзалтын дараа 5-6 ахмадад хүндэтгэл үзүүлсэн юм. АН-ынхан бичлэг хийгээд, мөнгө тараасан гэж бичиж байна. Монгол ёсоор ахмадуудад 20,000 төгрөг өгч, хүндэтгэл үзүүлсэн. Улс төрийн зорилгоор мөнгө тараах бол ил өгөхгүй байх. Миний хувьд олон нийтийн дунд өгсөн. Сумын Засаг дарга намайг дагуулж яваад өндөр настай хүн нь энэ байна гэхээр нь хүндэтгэл үзүүлсэн. Түүнээс биш надад мөнгө тараах зорилго байхгүй. Тараах ч мөнгө байхгүй. Уулзалтад ирсэн таван ахмадад хүндэтгэл үзүүлсэн л ажил. Энэ бол УИХ-ын гишүүний хувьд тойрогтоо ажиллахдаа хийж болохгүй зүйл ч биш" гэв. 

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.