Жастин Бибер бүх уран бүтээлийн эзэмших эрхээ 200 сая доллароор заржээ
2023-01-25 10:59:00
Дэлхийн залуу поп оддын нэг Канадын дуучин Жастин Бибер өөрийн бүх уран бүтээлүүдийн эзэмших эрхийг бөөнд нь $200 саяар зарсан тухай Hipgnosis Songs Capital компани өчигдөр зарлажээ.
$1 тэрбумын хөрөнгө оруулалттай Hipgnosis Songs Capital нь санхүүгийн аварга корпорац Blackstone болон Британийн Hipgnosis Song Management компанийн хамтран байгуулсан хөгжмийн менежмэнтийн компани юм.
Сүүлийн жилүүдэд уран бүтээлчдийн урт настай бүтээлүүдийг бүхэлд нь худалдаж аваад хугацааны турш янз бүрийн хэлбэрээр орлогын эх үүсвэр болгон ашигладаг бизнесийн загвар дэлгэрч эхлээд байна. Өөрөөр хэлбэл хөгжмийн бүтээлийг хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн болгож байгаа юм.
Өмнө нь Боб Дилан, Брюс Спрингстин зэрэг ахмад уран бүтээлчид ийм гэрээ байгуулж, бүтээлүүдийн каталогоо мөнгө болгож байсан бол бас орчин үеийн уран бүтээлчид ч бас ингэдэг болоод байгаа. Тухайлбал Биберээс өмнө поп од Шакира ийм гэрээ байгуулсан юм. Sony компанид каталогоо хагас тэрбумаар зарсан Брюс Спрингстиний хувьд энэ нь насаараа туурвисан оюуны бүтээлүүдийнхээ үр шимийг хүртэх сайхан боломж байв.Харин ид уран бүтээлээ туурвиж яваа залуу дуучдын хувьд ийм гэрээ зарим талаар эрсдэлтэй байж болзошгүй гэж үздэг.Эх сурвалжуудын мэдээлснээр Hipgnosis компани Биберийн 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө гаргасан 290 орчим уран бүтээлийн эрхийг худалдаж авчээ.Үүнд түүний “Baby”, “Sorry” зэрэг хит дуунууд багтсан байна.
Бага насандаа YouTube платформд олны танил болж байсан 28 настай Жастин Бибер сүүлд дэлхийн хэмжээний од болж, цомгууд нь 150 сая гаруй хувь борлогдсон юм.Түүний цомгууд Биллбордын жагсаалтад найман удаа тэргүүлж, дуунууд нь зөвхөн Spotify сүлжээгээр 32 тэрбум гаруй удаа цацагдаж байжээ.
Эх сурвалж: AFP
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


IX сард түүхэн дээд түвшнээ шинэчилсэн Монголын нүүрсний экспорт ойрын хугацаанд өсөлтөө хадгалах төлөвтэй
Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд ингэж хамрагдаарай
Бусдыг зодож хүнд гэмтээсэн холимог тулаанч Г.Чинзоригт 3 жил хорих ял оноож, хохирогч гэх М.Тэнгисийг 500 мянган төгрөгөөр торгожээ
ЭМДС-гаас хувийн эмнэлгүүдэд 2025 оны 7-р сараас хойш санхүүжилт олгоогүй гэв
Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна
Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцанд орно
Улсын хэмжээнд шатахууны 30 хоногийн нөөц бүрдүүлж, агуулахын багтаамжийг нэмэгдүүлнэ
Морингийн давааны 10 га газарт хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барина
Дулааны V цахилгаан станц 100 мянган өрх, ААН-ийг эрчим хүчээр, 40 мянган өрхийг дулаанаар хангана гэв
Хоёр давхар блокон объект, сэндвичэн агуулах шатжээ