Сүлжээ дэлгүүрүүдийн бараанд лангуу кассын үнийн зөрүү гарвал дэлгүүр зөрүүг олгоно
2023-01-09 10:44:00
“Номин”, “И март”, CU, “GS25”, “ЭФЭС”, “Сансар”, “Абсолют” зэрэг сүлжээ дэлгүүрүүд “лангуу кассын үнэ зөрдөг зөрчлийг гаргахгүй байх амлалт”-ыг хэрэгжүүлэхээ илэрхийлсэн байна.
Ингэснээр сүлжээ дэлгүүрүүдийн бараанд лангуу кассын үнийн зөрүү гарсан тохиолдолд газар дээр нь шийдвэрлэж хэрэглэгчдэд зөрүүг олгох, нэмэлт бонус олгох зэрэг арга хэмжээ авах бөгөөд зөрүүгийн алдагдлыг дэлгүүр өөрөө хариуцах юм байна. Энэ талаарх санамж, анхааруулгыг кассын дэргэд байршуулах аж.
Өөрөөр хэлбэл энэ төрлийн зөрчил гарсан тохиолдолд иргэд Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газарт шууд гаргах бус тухайн дэлгүүрийн кассад мэдэгдэж, хохирлыг газар дээр нь шийдүүлэх юм.
Эх сурвалж: ШӨХТГ
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.