Манай улсад визгүй зорчдог улсын тоо 34-өөр нэмэгэж, 61 боллоо
2023-01-06 11:12:00
Манай улсад жуулчлах зориулалтаар 30 хүртэлх хоногоор визгүй зорчих эрхтэй гаднын 34 улс бий. Дээрх улсын иргэдийг 2023-2025 оныг дуустал визний шаардлагаас түр чөлөөлөх шийдвэрийг гаргасан юм.
Үүнд хөгжлөөрөө тэргүүлэгч 32 улс болон Австрали, Шинэ Зеланд зэрэг улс хамаарч буй.
Хөгжингүй улсыг визний шаардлагаас чөлөөлснөөр аялал жуулчлалын салбарын хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн тооцоолж байгаа билээ. Ийнхүү 34 улс визгүй зорчих улсын эгнээнд нэмэгдсэнээр нийт 61 улсын иргэд манай улс руу визгүй зорчих юм.
Дээрх 34 улсад
- Бүгд Найрамдах Австри Улс
- Бельгийн Хаант Улс
- Унгар Улс
- Бүгд Найрамдах Грек Улс
- Данийн Хаант Улс
- Испанийн Хаант Улс
- Бүгд Найрамдах Итали Улс
- Бүгд Найрамдах Латви Улс
- Бүгд Найрамдах Литва Улс
- Лихтенштайны Хаант Улс
- Люксембургийн Их Гүнт Улс
- Бүгд Найрамдах Мальт Улс
- Нидерландын Хаант Улс
- Бүгд Найрамдах Польш Улс
- Бүгд Найрамдах Португал Улс
- Бүгд Найрамдах Словак Улс
- Бүгд Найрамдах Словени Улс
- Бүгд Найрамдах Финланд Улс
- Бүгд Найрамдах Франц Улс
- Бүгд Найрамдах Хорват Улс
- Бүгд Найрамдах Чех Улс
- Шведийн Хаант Улс
- Бүгд Найрамдах Эстони Улс
- Норвегийн Хаант Улс
- Бүгд Найрамдах Исланд Улс
- Швейцарын Холбооны Улс
- Бүгд Найрамдах Болгар Улс
- Бүгд Найрамдах Ирланд Улс
- Бүгд Найрамдах Кипр Улс
- Румын Улс
- Монакогийн Хаант Улс
- Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс
- Австралийн Холбооны Улс
- Шинэ Зеланд Улс орсон байна.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.