Шинэ нийслэл хотыг хангайн бүсийн тулгуур төв болох Хархоринд байгуулах санал гаргажээ

2023-01-05 18:55:00

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Орхоны хөндийд хот байгуулах тухай” тогтоолын төслийг гишүүдийн олонх дэмжлээ.  Гадны улс орнууд иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахын тулд хүн ам хэт төвлөрсөн хотоо бүхэлд нь болон хэсэгчлэн нүүлгэж, төр захиргааны байгууллагуудын байршлыг үе шаттай шилжүүлж байгаа.

Улаанбаатар хотод нийт хүн амын 50 хувь нь төвлөрч, ДНБ-ий 60 гаруй хувийг үйлдвэрлэж байгаа нь шинээр хот байгуулах үндсэн шалтгаан нь болсон гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэллээ.

Шинэ нийслэл хотыг хангайн бүсийн тулгуур төв болох Хархоринд байгуулах санал гаргасан бөгөөд гуравдугаар сарын 1-ний өдөр байршлыг эцэслэн шийдэх юм байна.

Шинэ хотыг байгуулахаар

  • Тоглохын талд 40.4 мянган га талбайтай байршил
  • Өгий нуур орчимд 168.6 мянган га талбайтай байршил
  • Хархорин сумын зүүн хэсэгт байрлах Онгоцон хөндийн 41.4 мянган га талбайтай байршилд судалгаа хийж байгаа аж.

Тогтоол батлагдсаны дараа тухайн газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, ТЭЗҮ-ийг боловсруулж, зардлын тооцоолол, төлөвлөлт хийнэ гэдгийг ажлын хэсгээс мэдээлэв.

Мөн дэлхийн өвд бүртгэгдсэн газруудад хот байгуулах, дэд бүтэц хийх боломжгүй учраас дээрх байршлын судалгаанд хамрагдаагүй гэдгийг нэмж хэлсэн юм.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.