УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал МАН-ын нарийн бичгийн даргаар сонгогдсон тул ажлаа өгчээ

2023-01-03 11:39:00

Өнгөрсөн баасан гараг буюу 12 дугаар сарын 30-нд МАН-ын Бага хурал цахимаар хуралдаж, орон тооны болон орон тооны бус нарийн бичгийн дарга нарыг сонгосон. 

Орон тооны нарийн бичгийн даргаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа, УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал нар сонгогдсон. Харин орон тооны бус нарийн бичгийн даргаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарыг сонгосон юм. 

Орон тооны нарийн бичгээр сонгогдсон хүмүүс давхар төрийн алба хаших боломжгүй тул ажлаа хүлээлгэн өгөх ёстой. 

Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал ажлаа хүлээлгэн өгчээ.

 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.