Цэргийн бүртгэл нэгдүгээр  сарын 4-20-ны хооронд цахимаар явагдана

2023-01-03 11:23:00

Цэргийн бүртгэл эхлэхтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Цэргийн бүртгэл нэгдүгээр  сарын 4-20-нд emongolia.mn-ээр явагдана. 

НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт "Анхны жил буюу 18 нас хүрсэн иргэд хороон дээрээ очиж цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгээд emongolia.mn-д бүртгүүлнэ. Харин дэвтрээ хаяж гээгдүүлсэн, шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд заавал харьяа дүүрэг хороон дээрээ очиж үүрэгтний үнэмлэхээ нээлгэн, бүртгүүлнэ" гэлээ. 

Цар тахлын үед зарлан дуудах хуудас авсан ч ирээгүй болон бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд торгоогүй бол энэ жилээс эхлэн хуучин журмаараа торгуулийн арга хэмжээ авна гэдгийг мэдэгдэв.

Харьяа дүүргээсээ хол, гадаад, дотоодод ажлаар яваа иргэд emongolia-гаар бүртгэлээ хийлгэх боломжтой. Энэ жилээс цэргийн үүрэгтний үнэмлэх дээр заавал тамга даруулах шаардлагагүй болсон гэв. 

Иргэний бүрдүүлэх бичиг баримт:

  • Иргэний үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэх
  • Ажлын газрын үнэмлэх
  • Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3x4 цээж зураг 2 ширхэг

Цэргийн бэлтгэл албанд бүртгэлтэй байх насны хязгаар:

  • Дээд офицер /Генерал/- 65 нас
  • Ахлах офицер -60 нас
  • Дунд офицер, ахлагч -55 нас
  • Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч /иргэн/ - 50 нас

Цэргийн бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.