“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ажлын байрны бүртгэл өнөөдрөөс эхэллээ
2023-01-02 11:35:00
Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-д чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор гүйцэтгэх захирлаас бусад 88 ажлын байрны сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй зарласан. Бүртгэл өнөөдрөөс эхлэн нэгдүгээр сарын 16-ныг хүртэл e-tanhim.gov.mn сайтаар явагдах юм.
“Эрдэнэс Монгол” компанийг шинэчлэн зохион байгуулж групп, нэгдлийн хэлбэрээр ажиллуулахтай холбогдуулан 2022 оноос Монгол Улсын томоохон үйлдвэрүүд болох “Эрдэнэт” болон “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газруудыг тус компанийн харьяанд шилжүүлэн ажиллуулж эхлээд байна.
Ажлын байр тус бүр дэх сонгон шалгаруулалтын дэлгэрэнгүй мэдээллийг Иргэдийн цахим оролцоо e-tanhim.gov.mn сайтаас үзэх боломжтой.
Шалгалт: 2023.01.26 – 2023.01.28-ны өдрүүдэд танхимаар зохион байгуулна
Ярилцлага: 2023.01.30–2023.02.01- ний өдрүүдэд танхимаар зохион байгуулна.
Санал, хүсэлт, тодруулах зүйлс байвал Та Засгийн газрын Олон нийттэй харилцах 11-11 төв, “Эрдэнэс Монгол” ХХК-ний 75553399-223 утсаар хандах боломжтой.
"Эрдэнэс Монгол" ХХК нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчит компаниуд дотроо хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх томоохон аж ахуйн нэгж учир өндөр цалинтай байгууллага байх юм. Тус компанийн ТУЗ-ийн шийдвэрээр цалинг 4 үе шаттай олгохоор болсон хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлсэн билээ.
"Эрдэнэс Монгол" ХХК ажилтнуудаа дараах байдлаар цалинжуулна.
- Ахлах менежер буюу хуучнаар газрын дарга- 9-12 сая төгрөг
- Менежер- 6.5-8.5 сая төгрөг
- Ахлах мэргэжилтэн- 4-6 сая төгрөг
- Мэргэжилтэн- 2-4 сая төгрөгийн цалинтай байх ТУЗ-ийн шийдвэр гарсан юм.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.