Жагсаалын үеэр Төрийн ордон руу дайрч, эд зүйл эвдэлсэн гэх долоон иргэнийг суллажээ
2022-12-27 16:02:00
Арванхоёрдугаар сарын 4-нөөс эхлэн иргэд нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон иргэдийн нэрсийг зарлаж, хариуцлага тооцохыг шаардаж эсэргүүцлийн жагсаалыг эхлүүлсэн.
Улмаар жагсагчид Ерөнхий сайдыг өөрийн биеэр гарч ирэхийг шаардаж, Төрийн ордон руу хүч түрэн орж, ордны гадна хаалгыг эвдэн, төрийн тусгай хамгаалалт бүхий хэсэг рүү нэвтэрч орсон билээ. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор долоон иргэнийг Төрийн ордны эд хөрөнгөд халдсан, төрийн тусгай хамгаалалт бүхий хэсэг рүү хууль бусаар нэвтэрсэн гэх үндэслэлээр цагдан хорьсон юм.
Тэгвэл өнөөдөр тус долоон иргэнийг үргэлжлүүлэн цагдан хорих шаардлагагүй гэж үзэн суллажээ.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.