Орон сууцны хотхоны бохирын худаг хальж, Туул голд цутгажээ
2022-12-27 10:58:00
Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны бохир ус Туул гол руу цутгаж байна гэсэн иргэний гомдол мэдээлэл Туул голын сав газрын захиргаанд иржээ.
Энэ дагуу Богдхан уулын Дархан Цаазат Газрын хамгаалалтын захиргаатай хамтарч шалгахад "Woody's Residence" хотхоны бохирын худаг хальсан байсныг тодруулж, эрх бүхий байгууллагад холбогдох хууль, журмын дагуу шалгуулахаар шилжүүлсэн тухайгаа Туул голын сав газрын захиргаанаас мэдээллээ.
Мөн уг асуудлаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн дагуу буруутай этгээдэд хариуцлага тооцож, байгаль орчинд учирсан хохирлыг арилгуулах арга хэмжээ авах юм байна.
АНХААРУУЛГА:
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.