С.Баярцогт: Ардчилсан намд намаа цаашид удирдаад явах олон лидер залуучууд бий

2022-12-26 16:06:00

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийж, намын эв нэгдлийг хангах ажлын хэсэг байгуулсан гэлээ. 

Тус ажлын хэсэг 39 хүний бүрэлдэхүүнтэй. О.Цогтгэрэл болон С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын хоёр талын гишүүд уг ажлын хэсэгт хамтран орж байгаа талаар мэдээлсэн. 

Энэ үеэр Сангийн сайд асан С.Баярцогт "Би намын эв нэгдлийг хангах ажлын хэсгийн 39 гишүүний нэг. Дээд шүүхэд намын удирдлагыг бүртгүүлэх, эв нэгдлийг хангах ажилд идэвхтэй оролцоно. Манай нам Монгол Улсад ардчилал, шинэчлэлийг авчирсан 200 мянга гаруй гишүүнтэй том нам. Намаа цаашид удирдаад явах олон лидер залуучууд бий. Тийм учраас намын удирдлагын асуудал бүрэн нээлттэй байгаа гэдгийг хэлье" гэв. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.