Ирэх сарын 10-нд БНХАУ-аас 100 автобус оруулж ирэхээр тохирчээ

2022-12-26 11:19:00

Манай улс 2023 оны нэгдүгээр сарын 10 гэхэд 100 автобусыг БНХАУ-аас хүлээн авахаар тохирчээ. 

Энэ талаар НЗД-ийн хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Одоогоор шинээр оруулж ирэх автобусны үйлдвэрлэлийн гүйцэтгэл 80 хувьтай байна. Хил дээр асуудал үүсэхгүй бол хугацаандаа амжина. Харин үлдэгдэл 124 автобусыг хоёрдугаар сардаа багтаан оруулж ирэх юм" гэжээ. 

Манай улс энэ оны зургадугаар сард БНХАУ-аас 60 шинэ автобус авсан билээ. Нийслэлд одоогоор 17 компанийн 980 орчим автобус 105 чиглэлд үйлчилгээнд явж байна. Тэдгээр автобусны 90 гаруй хувь нь ашиглалтын хугацаа хэтэрсэн байгаа юм. 


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.