​Ш.Раднаасэд: Нүүрсчид 100 сая долларын өртэй Чингис хаан банкийг худалдаж авах гэж байна

2022-12-22 11:54:00

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Хятад, Монгол нийлсэн зуучлагчид 100 сая ам.долларын өртэй Чингис хаан банкийг чинь худалдаж авах гээд Монголбанкин дээр мөнгө байршуулаад явж байгаа талаар асуулаа.  

Тэрбээр, “Энэ биржээ хурдан байгуул аа. Тавантолгойн төлөвлөлтийг харахад 2023 онд 32, 2024 онд 45 сая тонн нүүрс борлуулна гээд бид дэлхийд нүүрсний экспортоороо дөрөвт ордог. Монголын нүүрсний экспортын 32 хувийг зөвхөн Эрдэнэс Тавантолгой гаргаж байна. Сүүлийн гурван жилд 61 удаа сонгон шалгаруулалт хийж 108 компанитай гэрээ байгуулсан байгаа юм. Нэг компанийг сонгохын тулд сонгон шалгаруулалт хийдэг биз дээ. 61 удаа даблдсан гэрээ хийчихдэг. Энийг цэгцэлмээр байна. Энэ худалдан авалтад оролцдог Хятад, Монгол нийлсэн зуучлагчид 100 сая ам.долларын өртэй Чингис хаан банкийг чинь худалдаж авах гээд Монголбанкин дээр мөнгө байршуулаад явж байна гэх юм. Энийг одоо хэн хариулах вэ. 100 сая ам.долларын өртэй. Тавантолгойн мөнгө ч энэ дотор нь байгаа. НД, ЭМД, Хөгжлийн банкны мөнгө байгаа. Энэ банкийг өнөөдөр нүүрсний зуучлагч компаниуд худалдаж авах гээд Монголбанкин дээр мөнгө байршуулсан байна гэнэ. 100 тэрбум гэсэн үү, 200 тэрбумаар гэсэн үү. Энэ хулгай чинь хэтрээд сүүлдээ банк руу чинь орж байна. Эдийн засгийн амин судсан дээр чинь зогсож байна. Энэ хүмүүс чинь албан тушаалаар орж байна уу. Эсвэл хэн нэгэн сайдын шахалтаар орж байна уу. Үнэ тогтоох асуудал дээр дахиад алдаа гарах вий. Хил боомтын үнийг хэн тогтоох вэ” гэв.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.