Нүцгэлсэн иргэдийн хувцсыг албадан өмсүүлэв

2022-12-21 13:33:00

Нүүрсний хулгайн хэргийг хэлэлцэх нээлттэй сонсголд оролцох боломжгүй болсондоо бухимдсан иргэд өнөөдөр /2022.12.21/ Төрийн ордны зүүн талын хаалганы гадаа хувцсаа тайлж нүцгэлэн, эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Харин цагдаа нар нүцгэлсэн иргэдийг хувцсаа өмсөхийг шаардаж, хувцсыг нь албадан өмсүүлэв. Учир нь, тэд 1.20 цаг орчим гадаа нүцгэн суусан тул осгох эрсдэл байгаа юм. Мөн биед нь үзлэг хийсэн эмч нар "амь насанд тань аюултай байна" гэдгийг анхааруулж буй ч жагсахаар ирсэн зарим иргэд "Зүгээр, нүцгэнээрээ суугаад бай" гэхчлэн амь насанд нь аюултай байдал үүссэнийг ер тоохгүй байна.

Түүнчлэн Яаралтай тусламжийн 103 автомашин дуут дохио өгөн Төрийн ордны зүүн талд ирэхэд нүцгэлсэн иргэдээс зарим нь “Ингээд шорон явлаа, ачигдлаа” гэхчлэн буруу зөрүү ярьж буй тохиолдол ч гарч буй юм.

Жагсаж, цуглан үзэл бодлоо илэрхийлэх эрх хүн бүрт байгаа ч эмх замбараагүй байдал үүсвэл нүүрсний жинхэнэ хулгайч нарыг илрүүлэх боломж хумигдана. Иймээс төв талбайд жагсч буй иргэд болон өнөөдөр 13:00 цагаас Төрийн ордонд эхлэх нүүрсний нээлттэй сонсголд оролцох жагсагчдын төлөөлөл соёлтой оролцож, асуудлаа гаргаж тавих нь хамгаас чухал байна.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.