Соёлын Төв Өргөөг нээсэн учраас гэрүүдийг буулгажээ

2022-12-21 09:55:00

Төв талбайд жагсаж буй иргэдийн барьсан гэрийг буулгажээ. 

Өчигдөр Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө жагсаж буй иргэдтэй уулзахдаа тавьсан шаардлага, хүсэлтийн дагуу СТӨ-нд байрлах боломж нөхцөлийг бүрдүүлсэн тул жагсагчдыг харилцан ойлголцож СТӨ-нд орж байрлах хэрэгтэй хэмээн мэдээлсэн. 

Цаашид жагсагчдын эрүүл мэндийн байдалд эрсдэл учирч болзошгүй тул эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах шаардлагатайг илэрхийлж, Нийслэлийн ЗДТГ-аас барьсан хоёр гэрийг буулгажээ. 

Мөн Нийслэлийн Засаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "Соёлын Төв Өргөөг нээсэн учраас гэрүүдийг буулгасан" гэдгийг хэллээ.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.