АТГ нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдээс байцаалт авч эхэлжээ

2022-12-20 13:09:00

АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан 35 хүнийг яллагдагчаар татаж, шалгаж байгаа талаараа мэдээлсэн. Тус газраас нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдээс мэдүүлэг авчээ. Тодруулбал УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нарыг дуудаж, байцаалт авсан байна. Түүнчлэн УЕП-оос гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д оруулж болзошгүй гэх мэдээлэл ч байна.

АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгт эхний ээлжийн 17 хүний нэрийг зарласан. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нүүрсний хулгайн хэрэгт дараах албан тушаалтанууд шууд болон шууд бусаар холбогдсон хэмээн зарласан билээ. 

1.Ерөнхийлөгч асан Х.Баттулга,

2.Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Шижир,

3.Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат,

4.УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн,

5.УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ,

6. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар,

7. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар,

8.УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

9. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд,

10. Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж,

11.Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч,Б.Эрдэнэ-Очир

12. Өмнөговь аймгийн дарга асан Б.Бадраа

13. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд

14. ЭТТ ХК-ийн дарга асан А.Ариунболд,

15. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн

16.ЭТТ ХК-ийн дарга асан Б.Ганхуяг,

17. Өмнөговь аймгийн МАН-ын дарга Х.Мандахбаяр


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.