“Жагсагчдын тавьж байгаа шаардлага улс төрийн өөр зорилготой”
2022-12-19 13:49:00
Нүүрсний хулгайчдыг зарлаж, хариуцлага тооцох шаардлага тавьж буй жагсагчид төв талбайд 16 дахь хоногтоо жагсч байна. Жагсагчдын зүгээс тус хэрэгт нэр холбогдсон зарим хүмүүст хариуцлага тооцохгүй байгаа талаар мэдээлсэн. Тухайлбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга хилээр гарч зугтсан гэх мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар тайлбар өглөө.
Тэрбээр, хуулиар гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч яллаж болохгүй. Хуулиар гадуур хэнийг ч эрүүдэн шүүж болохгүй. Нэр бүхий хүмүүсийг шалгах процессын ажиллагаа явагдаж байгаа. Мөн авлига албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогод огцом өөрчлөлт орууллаа. Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компанийн эрх бүхий албан тушаалтныг төрийн өндөр дээд албан тушаалтантай адилтгаж, ялын өршөөл үзүүлэхгүй байх талаар ялын бодлогод өөрчлөлт оруулж байна.
Жагсагчдын зүгээс тавьсан дараагийн шаардлага болох нууц гэрээнүүдийг ил болгож, “Эрдэнэс тавантолгой”ХК-ийн бүх гэрээг ил тод болгосон.
Мөн төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг олон нийтийн өмчит болгох талаар ажлууд ч хийгдэж байна.
Би сүүлдээ жагсагчдын тавьж байгаа шаардлагыг ойлгохоо больж байна гэлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.