Ц.Оюунгэрэл: Нүүрсний хулгай дотроо хуулиар хамгаалагдсан том хулгай нь яаж явагдсаныг судалсан

2022-12-16 11:24:00

Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл нүүрсний хулгайн асуудалтай холбоотойгоор УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлж мэдээлэл хийлээ.  

Тэрбээр, “Сөрөг хүчний хувьд ил болсон нээлттэй мэдээллийн хүрээнд нүүрсний хулгай хэрхэн явагдсан технологийг судлах, нүүрсний хулгай дотроо хуулиар хамгаалагдсан том хулгай нь яаж явагдсаныг судалсан. Судалсны эцэст УИХ, Засгийн газарт хандсан мэдэгдэл гаргаж байна. 44 их наядын нүүрс хулгайд алдагдсан гэж зарласныг Засгийн газар няцааж, 12 их наядаас цааш хохирол гарахгүй шүү гэсэн мэдэгдэл удаа дараа хийж байна. Ингэхээр олдохгүй өнгөрөх гэж байгаа 30 гаруй их наядын хулгай ямар замаар явагдсан байж болохыг бид анзаарахгүй өнгөрөх гээд байна. Эрх мэдэлтнүүдийн мэдэлд байгаа компаниуд ашигт малтлмалаас олсон орлогоосоо татвар төлөхгүй байна. Эрдэнэс тавантолгой компани дээрх үйл ажиллагааг бүгдийг хийдэг гэж татвар төлдөг, хамгийн сүүлд экспортолж байгаа компани татвар төлдөг. Эдгээрийн дунд тээвэр логистик, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компаниуд татвар огт төлдөггүй. Нүүрс, алт, зэс, жонш, төмөрлөг, нефть зэрэг экспортын бүтээгдэхүүндээ эхний, сүүлийн хоёрхон шатан татвар төлдөг. Тиймээс энд хулгайн хар зах үүссэн байна. АМНАТ-ыг Эрдэнэс тавантолгой компани төлдөг. Нүүрсийг уурхайн амнаас хамгийн хямдаар авч, дараагийн борлуулагч нарт хэд хэд дамжуулан зардаг. Гаальд бүртгэх хүртэлх шат дамжлага татварын гадна үлддэг. Энэ алдагдсан татварын хэмжээ хэд болохыг хэн ч тооцож гаргаагүй. Энэ татварыг шалгах эрхзүйн зохицуулалт байхгүй” гэв.


Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.