Энэтхэг улсаас эм, эмнэлгийн хэрэгсэл татан авах ажлыг зохион байгуулж байна

2021-11-09 20:12:00

БНХАУ-ын Эрээн боомт түр хугацаагаар хаагдсан, Тань жин боомтод ачаа саатсантай холбоотой хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, дотоодын үйлдвэрийн түүхий эд, урвалж оношлуур тасалдах, эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдох эрсдэл үүссэн.
Уг асуудлыг шийдвэрлэхээр Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ЭЭХХЗГ-тай хамтран эм, эмнэлгийн хэрэгслийн татан авалтыг эрчимжүүлж, тасалдал үүсгэхгүй байх чиглэлээр боломжит арга хэмжээг авч ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд “Энхийн шүүдэр”, “Айвико” эмийн үйлдвэрүүдэд БНХАУ-аас ирсэн 38 тонн эм, эмнэлгийн хэрэгслийг 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээлгэн өглөө.
Мөн 11 дүгээр сарын 8, 10-нд БНСУ болон БНХАУ-аас нийт 82,9 тонн ачаа тээвэрлэгдэн ирж байна.
Түүнчлэн БНСУ-аас дахин 13,3 тонн ачаа ирэх бөгөөд Энэтхэг улсаас эм, эмнэлгийн хэрэгсэл татан авах ажлыг зохион байгуулж байна.

Занги нийтлэл


Хэн юу хэлэв



ШИНЭ МЭДЭЭ


ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ


Мэдээллийг хуулбарлах хориотой. 2024 он.
© Занги.мн сайт бүх эрх хуулиар хамгаалагдсан.