Т.Доржханд: Хамгийн том хулгайч “Голомт”-ын Д.Баясгалан. МАН “жараахай” бус “акулуудыг” барь
2022-12-15 15:49:00
УИХ-ын гишүүн Т.Доржханд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Шударга таван гишүүн гэж байлаа, одоо юуны ч тав гэнэ үү?
АТГ -д шалгуулж байгаа эдгээр таван гишүүн илүү сайн дугараасай. Ард түмэн ч бас анхааралтай байж тэднийг сонсох хэрэгтэй.
МАН шударга бус байна. Өмнө нь Ж.Батзанданг шоронд хийхэд надаас өөр дугарсан хүн байгаагүй. Энэ удаа ч би хулгайч нэж зарлуулсан таван гишүүнийг хамгаалж дугарна.
Хулгай хаана байгаа юм? Шийдвэр гаргах түвшинд шүү дээ. Одоо энэ АН, МАН эрх барьж байхад шүү дээ. Тэд үүрээ эвдүүлж байх шиг байна !
Жараахайнууд ил гарч акулууд үлдээд байна.
Хамгийн том хулгай оптейк гэрээн дээр л байна шүү дээ. Дэлхийд байхгүй гэрээ хийсэн газар чинь “Бодь интернэшнл” байна. Хэд дахин өндөр үнээр ковидын үед төмөр зам барьсан нь үнэн л байна.
Ц.Элбэгдоржийн үед Хурц, Х.Баттулгын үед Голомтын Д.Баясгалан л хамгийн том хулгай хийсэн байна шүү дээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ZANGI.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.